Монгол, Солонгосын багш нар “Монгол орны ургамлын зурагт толь” хийжээ
Чихэнд чимэгтэй
2023-07-06
МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, профессор Б.Оюунцэцэгийн бүтээсэн “Illustrated Flora of Mongolia” нэртэй ном хэвлэлтээс гарчээ. Энэхүү бүтээл нь Монгол орны гуурст ургамлын 100 овог, 455 төрөл, 1159 зүйлийн фото зураг, зүйлийн товч бичиглэл, ерөнхий тархалт, ургах орчны мэдээллийг нэг дор багтаасан гэдгээрээ онцлог бөгөөд номын нээлт өчигдөр болжээ. Нээлтэнд Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, БОАЖЯ-ны Байгалийн нөөц удирдлагын газрын дарга Ц.Уранчимэг, Солонгосын Үндэсний Арборетум, МУИС болон Монгол, Солонгосын эрдэмтэн, судлаачид оролцсон байна. Уг номыг бүтээхэд БНСУ-ын Чангвон их сургуулийн профессор Чой Хёок Жэ гар бие оролцжээ. Тэрбээр 2016 оноос хойш Монгол орны ургамлын аймгийн судалгааны багт Солонгосын судлаачдын багийн удирдагчаар ажилласан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.