Баянзүрх дүүрэг БНХАУ-ын компанитай 25 сая ам.долларын гэрээ байгуулав
Чихэнд чимэгтэй
2023-07-06
Баянзүрх дүүргийн 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөний бодлогын баримт бичгийг тус дүүргийн иргэд, эрдэмтэн судлаачид, удирдлагууд хамтран боловсруулжээ. Тус дүүрэг хөгжлийн зураглалдаа Үйлдвэрлэл инновацийн төв, Ногоон агро парк байгуулах томоохон зорилтууд дэвшүүлснийг МОНЦАМЭ агентлаг мэдээлсэн байна. Улмаар энэ хоёр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 25 сая ам.долларын санхүүжилтийг татах зорилгоор БНХАУ-ын “Жунчэн Гуофа” технологийн аж үйлдвэрийн компанитай өнгөрсөн сарын 30-ны өдөр санамж бичиг байгуулсан байна. Энэхүү гэрээгээр Аж үйлдвэрийн инновацийн төвийн төсөлд 22 сая ам.доллар зарцуулах ба одоогоор энэ төслийн ТЭЗҮ нь бэлэн болоод байгаа ажээ. Харин "Ногоон агро парк" төсөлд гурван сая ам.доллар зарцуулах бөгөөд одоогоор ТЭЗҮ болон бусад шаардлагатай тооцоо судалгааг хийж дуусгаад байгаа гэнэ. Уг төсөл хэрэгжсэнээр Баянзүрх дүүргийн иргэд эрүүл хүнсийг хүртээмжтэй авч, хэрэглэх боломж бүрдэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.