images

Япон улс Монголын байгаль хамгаалагчдад автомашин бэлэглэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-06


   Япон улсын Засгийн газраас манай байгаль хамгаалагчдад Ниссан Патрол (Y-61) маркийн таван автомашиныг буцалтгүй тусламжаар бэлэглэлээ. Тус улсаас байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих зорилгоор богино долгионы холбоогоор тоноглогдсон, туулах чадвар сайтай мөн энэ маркийн 30 автомашиныг өнгөрсөн хоёрдугаар сард 21 сав газрын захиргаадад олгож байсан юм. Тэгвэл энэ удаад Ойн газар, Усны газар, Төв аймгийн БОАЖГ, Хустайн байгалийн цогцолборт газар, Туул голын сав газрын захиргаадад хүлээлгэн өгчээ. Хоёр улсын Засгийн газар хооронд байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр 20 гаруй гэрээ, хэлэлцээ байгуулан олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан юм. Үүний нэг жишээ нь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийг Япон улсын Засгийн газрын дэмжлэгээр байгуулж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.