Сонгинохайрхан дүүрэгт 126 айлын түр орон сууцыг ашиглалтад оруулав
Чихэнд чимэгтэй
2023-07-05
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд есөн давхар 126 айлын орон сууцыг өнөөдөр ашиглалтад оруулжээ. Хоёр блок бүхий энэ орон сууц нь иргэдийг түр суурьшуулах зориулалтай баригдсан бөгөөд Улаанбаатарын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зургаан дэд төвийг байгуулж байгаагийн нэг нь юм. Түүнчлэн стандартын дагуу орон сууцны хороололд явган хүний болон авто зам, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай барьж ус, дулаан хангамж нь Баянхошуу дэд төвийн дэд бүтэцтэй бүрэн холбогдсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.