images

Грек эмэгтэйг Монголын аялал жуулчлалын элчээр томилов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-05


   Грекийн иргэн Евгения Фаразаг Монголын аялал жуулчлалын элчээр томилжээ. Түүнийг өчигдөр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзаад, Монгол улсыг өөрийн улсдаа сурталчилж хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийлсэн байна. Е.Фараза нь 2019 оноос хойш Европын холбооноос манай улсад суух төлөөлөгчийн газарт Хамтын ажиллагааны хэлтсийн менежерээр ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 17 аймгийн бүх сумдаар зочилж, Монголын түүх, соёл, нүүдэлчин уламжлалтай танилцсан байна. Улмаар Монгол, Грекийн ижил төстэй зүйлд тулгуурлан хоёр орны иргэд хоорондын харилцах гүүр болж, олон өдөрлөг арга хэмжээг тогтмол зохион байгуулж иржээ. Мөн Грекийн иргэдэд манай улсын тухай мэдээ мэдээллийг тогтмол хүргэж өөрийн цахим хуудастаа нийтэлдэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.