images

АШУҮИС: Азийн шилдэг их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-05


   Монголын АШУҮИС, "QS World Rank" дэлхийн их сургуулийн үзүүлэлтээр Ази тивдээ тэргүүлж, дэлхийд 11 дүгээрт жагсдаг Сингапурын их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Ингэснээр АШУҮИС-ийн оюутан, багш, судлаачдыг солилцооны хөтөлбөрт хамруулж тус сургуульд сургах бололцоо нээгдэж байгаа юм. АШУҮИС нь Сингапурын их сургуулийн Сау Све Хокын нэрэмжит Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар үүсгэгчийн эмнэлзүйн тандалт судалгаа (ACORN-HAI)” хийж байгаа билээ. Улмаар энэ төслийн удирдагч, профессор Дэвид Патерсон тэргүүтэй бусад судлаачдыг өчигдөр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар хүлээн авч албан уулзалт хийгээд гэрээ байгуулсан нь энэ юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.