images

Монголын эдийн засгийн форумд оролцогчдод таван музей үзүүлнэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-05


   Улаанбаатар хотноо ирэх ням, даваа гарагт буюу долдугаар сарын 9, 10-нд Монголын эдийн засгийн форум арав дахь удаагаа болох гэж байна. 2010 оноос хойш жил бүр хоёр өдрийн турш зохион байгуулж ирсэн уг форумд энэ жил гадаад, дотоодын 1500 хүндэт зочин оролцоно. Чуулганы үеэр хүлээн авалт, үндсэн, дагалдах, соёлын гэсэн дөрвөн төрлийн арга хэмжээ хийхээр төлөвлөжээ. Энэ жилййг форумд "Дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд Монгол улсын гүйцэтгэх үүрэг", "Бүс нутгийн худалдааны интеграцчлалд гүйцэтгэх үүрэг", "Монгол улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин", "Монгол улс бүс нутгийн бизнесийн төв болох нь" гэсэн дөрвөн үндсэн сэдвийг хэлэлцүүлнэ. Харин соёлын арга хэмжээний үеэр “Монгол хаан” драмын жүжиг, “Монгол бахархал” үзэсгэлэн, наадмын нээлт, хурдан морины уралдаан, Төрийн хүндэтгэлийн концерт, Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн, Чингис хааны, Богд хааны ордон, Монголын Үндэсний, Чойжин ламын сүм музейг үзүүлэх аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.