images

Бээжин: Монгол оюутнууд олимпиадын хамтарсан бэлтгэл хийж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-05


    Бээжин хотын Математикийн шинжлэх ухааны хүрээлэнд олон улсын сурагчид хоёр долоо хоногийн турш математикийн олимпиадын бэлтгэл хийж байна. Тэд Японд болох Олон улсын математикийн 64 дүгээр олимпиадад оролцохоор өнгөрсөн сарын 18-нд Хятадад ирж бэлтгэлээ эхлүүлжээ. Манай улсаас тус сургалтад зургаан сурагч хоёр багшийн хамтаар оролцож 180 гаруй лекц, семинар, математикийн бодлогын хичээл болон хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагдсан байна. Бээжингийн Математикийн хүрээлэнгээс улс орнуудын багийн гишүүдийн өөрийн улсаас Бээжин хүрэх, Бээжингээс Токио хүртэлх зардлыг (нислэгийн тийз, орон сууц, хоол) хариуцаж байгаа ажээ. Түүнчлэн уг хөтөлбөрийг "Цинхуа" их сургууль ивээн тэтгэж, Эрдмийн сургуулийн захирал Сезар Лупу, дэд захирал Арно Трипати нар удирдан явуулжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.