“Тамгагүй төр” жүжгээр баримтат кино хийнэ
Чихэнд чимэгтэй
2023-07-05
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, Б.Баатарын найруулгаарх “Тамгагүй төр” жүжгийг “Монгол Хаан” нэртэйгээр Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын Лондон хотын “West End” театрт ирэх өвөл толилуулахаар болсон билээ. Энэхүү тоглолтын бэлтгэл ажил болоод Их Британийн кино, телевизийн урлагийн академийн “BAFTA” кино наадмын шилдэг уран бүтээлчид монголчуудтай хамтран “Тамгагүй төр” жүжиг хэрхэн бүтсэн талаар баримтат кино бүтээж байна. Уг баримтат кинонд Монгол улсын соёлын элч Ж.Өнөрмаа продюсерээр ажиллаж байгаа бөгөөд киног бүтээсний дараа дэлхийн томоохон кино фестивальд сойхоор төлөвлөж байгаа гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.