images

ЕСБХБ: Монголд 137 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-05


   Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан, Японы Засгийн газар хамтран 137 сая ам.долларын өртөг бүхий GEFF Mongoliaсанхүүжилтийн хөтөлбөрийг манай улсад эхлүүллээ. Тус хөтөлбөр нь арилжааны "Хаан" болон "Хас" банкаар дамжуулан Монголын компани, ААН-үүдийн ногоон үйлдвэрлэл, өрхийн ногоон хэрэглээ, үйл ажиллагааг тогтвортой явуулахад туслах гэнэ. Улмаар энэхүү ногоон зээлийг цахилгаан, эрчим хүч, усны хэрэглээг дор хаяж 20 хувиар хэмнэсэн бол хүртэх шалгууртай ажээ. Энэ хөтөлбөр нь манай улсад 2014-2019 онд хэрэгжүүлсэн Монголын Тогтвортой эрчим хүчний санхүүжилтийн үйлчилгээн дээр тулгуурлажээ. Нийт 25 сая ам.долларын санхүүжилттэй дээрх үйлчилгээ нь эрчим хүчний хэмнэлтийн шинэ тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах замаар манай улсын үйлдвэрлэл, бизнес эрхлэгч нарт эрчим хүчний хэрэглээгээ бууруулахад тусалсан юм. Төслийн хүрээнд манай улс жилд 255.000 МВт/цаг эрчим хүч хэмнэж, нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг 94000 тоноор бууруулсан үр дүн гарч байв. Өнөөдрийг хүртэл уг төслийн хүрээнд 230 мянган гаруй иргэн, ААН-д 6.3 тэрбум еврогийн тусламж үзүүлээд байгаа юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.