images

Ховд: Улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээнд ихэр охид тэргүүлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-04


   Монголын шилдэг 14 эрэгтэй 14 эмэгтэй 100 буудалт даамын тамирчид Ховд хотноо найман өдрийн турш ур чадвараа уралдуулж улсын аваргуудаа тодрууллаа. Өнгөрсөн сарын 30-нд дууссан тус тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд ихэр охид Баатархүүгийн Анужин, Мөнхжин нар алт, хүрэл медаль хүртжээ. Спортын мастер цолтой Б.Анужин 20 оноогоор анх удаа УАШТ-д түрүүлсэн бол Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин мөн 19 оноогоор хүрэл медалийн эзэн болсон байна. Б.Анужин нь 2022 онд улсын аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бол Б.Мөнхжин нь 2018 онд 14 насандаа УАШТ-д аваргалж байжээ. 

Гэрэл зургийг: Khovdnews.mn

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.