Хөххотод хоёр улсын хамтарсан эрдэс боловсруулалтын лаборатори байгуулна

Хөххотод хоёр улсын хамтарсан эрдэс боловсруулалтын лаборатори байгуулна


   Өвөр Монголын Хөх хотод эрдэс боловсруулалтын “Бүс ба зам” хамтарсан лаборатори байгуулах төслийн нээлт өнгөрсөн долоо хоногт боллоо. Тус үйл ажиллагаанд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл тэргүүтэй төлөөлөгчид Монголын талаас оролцжээ. Энэ үеэр тус хамтарсан лабораторийн Эрдмийн зөвлөлийн гишүүнээр академич Т.Ган-Эрдэнэ сонгогдож, зөвлөлийн анхдугаар хуралдаанд оролцсон байна. Мөн нээлтийн үеэр болсон эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хэлэлцүүлэгт ШУА-ын доктор Т.Аззаяа “Хотгор ордын газрын ховор элементийн хүдрийг боловсруулах хими технологи”, Органик бус химийн лабораторийн эрхлэгч, доктор Ш.Нямдэлгэр “Асгатын ордын мөнгө-полиметаллын хүдрийг боловсруулах нь” судалгааны дүнг танилцуулжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.