images

Монгол бүсгүй олон улсын уран илтгэлийн тэмцээнд шагналт байранд оржээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-04


   Зохиолч, уран илтгэгч Херман Шерэрийн нэрэмжит олон улсын уран илтгэгчийн 15 дугаар тэмцээнд оролцсон монгол бүсгүй П.Нямцэцэг герман хэлээр илтгэл тавьж "Excellence Award" цомын эзэн болжээ. Тэрбээр өөрийн бодит амьдралын түүхээсээ эш татан “Хариу нэхээгүй хайр”-ын тухай илтгэл тавьж шагналт байранд орсон байна. Герман улсад жил бүр болдог тус тэмцээн энэ удаа Мастерсхаузен хотод өнгөрсөн долоо хоногт болжээ. Тэмцээний сүүлийн шатанд 15 орны 127 илтгэгчид өрсөлдөж, дөрвөн минутын дотор аль сонирхолтой байдлаар илтгэлээ тавьж шүүгчдийн багт сэдвийнхээ хамгийн чухлыг ойлгуулах шалгууртай ажээ. Шүүгчдийн бүрэлдэхүүний ахлагч Жосуа Лауфер монгол бүсгүйн илтгэлийг “Үзэгчдийг хайрын тухай гүн бодолд автуулж, сэтгэлийг нь хөндөж чадлаа” хэмээн дүгнэн шалгаруулсан байна. Харин П.Нямцэцэгийн цахим хуудаснаа бичсэнийг авч үзвэл, тэрбээр 2022 оны намраас эхлэн олон улсын алдартай илтгэгч, зохиолч Тобиас Бекийн академид илтгэгч болох сургалтад суужээ. Улмаар сургалтын анги дунд байхдаа суралцагсдын голчлон ярьдаг сэдэв хэзээ, хаана ямар уран илтгэгчдийн тэмцээн болох, түүнд хэзээ бүртгүүлж ямар болзлыг хангаж болох талаар олж мэдсэнээр Херман Шерерийн тайзан дээр гарах сэдэл төрсөн гэнэ. Тус тэмцээний хүлээлтийн жагсаалтад нэрээ бичүүлэн удаан хүлээсний эцэст 15 дугаар олон улсын уран илтгэгчийн тэмцээнд оролцох эрхээ авсан байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.