images

Хүүхдийн спортын зуны их наадамд Хан-Уул дүүргийнхэн тэргүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-03


   Монголын Хүүхдийн спортын зуны VII наадамд Хан-Уул дүүргийн өсвөрийн шигшээ баг 26 алт, 22 мөнгө, 24 хүрэл нийт 72 медаль хүртсэнээр  тэргүүлжээ. Тухайлбал, даамын төрөлд багаараа алтан медаль, “Орчлон” сургуулийн сурагч Э.Эрхэс усан сэлэлтийн ганцаарчилсан төрлөөс 12, багийн төрлөөс нэг нийт 13 алтан медаль хүртсэн бол, 18 дугаар сургуулийн сурагч Э.Сайханбилэг хөвгүүдийн кросс ангиллаас алтан медаль, марафон төрлөөс мөнгөн медаль тус тус хүртжээ. Мөн 7 дугаар сургуулийн сурагч А.Амина боксын 46 кг-ын жинд бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө ялж бахдам амжилт үзүүлсэн юм. Тус наадам Баянхонгор аймагт 10 өдрийн турш үргэлжилж 21 аймаг, есөн дүүргийн шилдэг 5000 гаруй тамирчин спортын 23 төрөлд өрсөлджээ.

  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.