Баянхонгор: Түйн голын эрэг дагуу 100 хүлэмж байгуулжээ
Чихэнд чимэгтэй
2023-07-03
Баянхонгор аймаг Түйн голынхоо эрэг дагуу 100 хүлэмж барьжээ. Эдгээр хүлэмжийг орон нутгийн газар тариалан эрхлэгчдийг дэмжих, тэдний орлогыг нэмэгдүүлэх, жимс хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилтын хүрээнд байгуулсан байна. Орон нутгийн удирдлагууд болон Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд ус чийг, нарны тусгал сайтай хэмээн үзэж Баянхонгор сумын зах буюу гүүрийн хажууд уг хүлэмжийн паркийг байгуулсан нь энэ юм. Мөн цаашлаад Засгийн газрын “Шинэ хөдөө” төслийн хүрээнд мод үржүүлгийн газар байгуулах, орон нутгийн хэд хэдэн сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоолыг нарийн ногоогоор хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэдэд хүлэмжийг олгох гэнэ. Одоогоор хэрхэн ямар журмаар олгох талаар орон нутгийн захиргаанаас мэдээлээгүй байна.
Гэрэл зургийг: Д.Төмөрбаатар
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.