Соёлын салбарт ажиллагсдын цалингийн доод хэмжээ нэг сая төгрөг боллоо
Чихэнд чимэгтэй
2023-07-03
Засгийн газраас энэ сарын 1-нээс эхлэн тэтгэвэр тэтгэмж болон зарим салбарын алба хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа билээ. Үүний дотор соёлын салбарын ажилтан, албан хаагчдын цалинг 61 хувиар нэмсэн байна. Соёл урлагийн салбарынхан өнгөрсөн тавдугаар сард цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг Соёлын яаманд тавьж байсан. Тэгвэл Монгол улсын Засгийн газраас 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулснаар төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоосон юм. Ингэснээр соёлын салбарт ажиллагсдын цалин нэг сая төгрөгөөс эхэлж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.