images

“Шинэ эрин” сургуулийн сурагчид зуслангийн бүсэд алхангаа хог цэвэрлэжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-03


     Нийслэлийн Байгаль орчны газар, "Хоггүй Монгол" төрийн бус байгууллага хамтран ууланд алхангаа хог хаягдал түүх аяныг зохион байгуулж байна. Энэ аянд өнгөрөгч амралтын өдрүүдээр "Шинэ эрин" сургуулийн 10в ангийн 18 сурагч, Монголын спорт аяллын холбооны "Дайчин" клубийн алхагчид нэгджээ. Аянд нэгдсэн сурагч Э.Билэгсайхан, М.Цогтхүслэн нар “Ууланд алхангаа орчноо цэвэрлэж, хог хаягдлыг түүх аянд ангиараа оролцож байгаадаа баяртай байна. Байгальд алхаж байгаа хүмүүс хогоо уутлаад аваад явчихаж байвал орчин маань цэвэр цэмцгэр байна” гэж ярьжээ. Тэд зуслангийн бүсэд хог цэвэрлэсэн бөгөөд түүсэн хаягдлыг дахин боловсруулахаараа онцлог юм. Энэ талаар "Хоггүй Монгол" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б..Булган “Улаанбаатарын хэмжээнд 25 мянган айл өрх зусланд гардаг гэсэн тоо бий. Энэ аянаар зуслангийн бүсийн хог хаягдлыг цэвэрлээд, дахивар нөөцийг авч байна. Нийт хог хаягдлын 30-40 орчим хувийг дахин боловсруулах боломжтой тул үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал. Манай байгууллага дахивар авах явуулын станц 2019 оноос хойш ажиллуулж байна” гэсэн юм. Нийслэл хотыг тойрон 69 мянган га газарт 39 зуслан байдаг ажээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн алба.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.