Монгол, Солонгосын археологичдын хамтарсан судалгаа үргэлжилнэ
Чихэнд чимэгтэй
2023-06-30
Монголын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, БНСУ-ын Төвийн бүсийн соёлын өвийн төвийн захирал Чу Сан Ги тэргүүтэй төлөөлөгчидтэй өчигдөр уулзжээ. Тэд Монгол, Солонгосын хамтарсан соёлын өвийн судалгаа шинжилгээний төслийн шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна. Хоёр улсын судлаачид Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших "Чихэртийн зоо" хэмээх дурсгалт газарт археологийн малтлага, судалгаа хийсэн юм. Монголын археологчид Солонгосын Төвийн бүсийн соёлын өвийн төв, Чүнбукийн Үндэсний их сургуулийн Археологи, эртний урлагийн түүхийн тэнхимийн судлаачидтай хамтран 2016 оноос хойш тус газарт судалгаа хийж байгаа ажээ. Төв аймгийн Баянцагаан сумын Чихэртийн зоо хэмээх газарт хүннүгийн үед холбогдох 20 метр голч бүхий чулуун дараастай булшийг 12 метрийн гүнээс малтан шинжилж сүйх тэрэг, алтан чимэглэл, хүрэл болон ясан зэв зэрэг сонирхолтой олдворууд илрүүлсэн нь он цагийн хувьд харьцангуй эрт үед буюу НТӨ III-II зууны үетэй холбогдуулан судалжээ. Энэ нь цагариг хэлбэрийн чулуун дарааст хүннү булшны он цагийн хамаарал, бүтэц зохион байгуулалтын талаар судлаачдын дунд тогтсон үзэл баримтлалыг эргэн харахад хүргэсэн байна. Харин одоо хоёр улсын судлаачид 2027 оныг хүртэл одоогоор мэдэгдээд буй хамгийн том хэрэмтэй дурсгал Хүннүгийн хотын туурьХүрээт довын археологийн судалгааг хэрэгжүүлэх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.