Хятад улс мазаалай хамгаалах ажилд үргэлжлүүлэн тусална
Чихэнд чимэгтэй
2023-06-30
Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад хийж буй айлчлалын үеэрээ тус улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чянтай уулзжээ. Тэд энэ лхагва гарагт Хятадын Ардын их хурлын ордонд албан ёсны хэлэлцээ хийж, олон жил яригдсан зарим төслүүдийг энэ онд багтаан шийдвэрлэх тал дээр санал нэгдсэн байна. Тухайлбал, Монголын говийн мазаалайг хамгаалахад техникийн туслалцаа үзүүлэх төслийн нэмэлт хэлэлцээрт Монгол улсын БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ, Хятадын Худалдааны сайд Ван Вентао нар гарын үсэг зурлаа. Талууд 2018 онд байгуулсан хэлэлцээрийн хугацааг сунгаж, улмаар мазаалайн амьдрах орчныг сайжруулах, тоо толгойг нэмэгдүүлэх, говийн мазаалайг хамгаалахад чиглэсэн судалгааг илүү өргөн хүрээтэй, цогц байдлаар хийхээр болжээ. Манай улсад 2019 онд Хятадын Байгаль орчны яамнаас мазаалайг хамгаалахад зориулан ашиглах 660 мянга 143 юанийн өртөг бүхий судалгаа хяналтанд шаардлагатай тоног төхөөрөмж өгч байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.