images

Төвийн бүсийг холбосон шугамын гэмтлийг 150 гаруй инженер засварлажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-30


   Энэ сарын 25-ны өдөр Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын цахилгааны шугамд гэмтэл гарч, долоон аймагт эрчим хүчний саатал учраад байсан билээ. Тэгвэл Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний 150 гаруй инженер техникийн ажилтан, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр дөрвөн хоногийн турш ажиллаж гэмтлийг бүрэн засварлаж дуусгажээ. Тус гэмтлээс үүдэж Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдаад байсан бол өчигдөр оройны 20 цаг 24 минутад хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холбосон байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.