Улаанбаатар: Францын Гадаад хэргийн сайд нэг тэрбум еврогийн ураны төслийг хэлэлцэнэ
Чихэнд чимэгтэй
2023-06-30
Францын Гадаад хэргийн сайд Катрин Колонна манай улсад болж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцохын зэрэгцээ ажлын айлчлал хийж байна. Тэрбээр энэ үеэрээ "Орано" компанийн нэг тэрбум еврогийн ураны гэрээг хэлэлцэж, улмаар ирэх намар эцэслэн байгуулж магадгүй гэж Францын дипломат эх сурвалжид үндэслэн "Ройтерс" агентлаг мэдээлжээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатарт айлчлахдаа Монголоос чухал хэрэгцээтэй металл худалдан авч, эрчим хүчний салбартаа хамтарч ажиллахаар тохиролцсоноо мэдэгдэж байсан юм. Тэгвэл Францын дипломат албаныхан К.Колоннагийн айлчлалын өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Монгол улс хангалттай ашиглагдаагүй нөөцтэй орон. Бүгдийг нь хараахан тогтоогоогүй байгаа. Манай улс нэг томоохон төсөл санал болгож байгаа нь нэг тэрбум еврогийн үнэлгээтэй "Орано" төсөл. Энэ төсөлд хоёр улс хамтран ажиллаж их хэмжээний уран олборлох боломжтой" гэж мэдэгджээ. Түүнчлэн "Энэ ажил ахицтай байгаа, ирэх намар гэхэд дуусгахаар хэлэлцээр хийж байна” гэж дурдсан байна. "Орано" компанийн вэбсайтад мэдээлснээр энэ төслийн хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд Монголд анхны ураны орд ашиглах бүтээн байгуулалтыг хийхийн зэрэгцээ эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны өндөр стандартыг мөрдөж, нийгмийн хариуцлагатай байна гэжээ. Уран олборлогч томоохон компани болох "Орана" нь Монголд 25 жил гаруй хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.