images

Монголд 147 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэний 37 хувь нь эмэгтэй захиралтай

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-30


     Олон улсын худалдааны төвийн дэргэдэх эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “SheTrades Hub”-ын 14 дэх төв манай улсад байгуулагдлаа. Энэ талаар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим өчигдөр мэдээлсэн бөгөөд эмэгтэйчүүд энэхүү төвөөр дамжуулан харилцаа холбоо, үйл ажиллагаагаа өргөжүүлж харилцан туршлага солилцох боломжтой юм. Мөн дэлхийн худалдааны зах зээлд оролцохоос гадна жендерийн тэгш байдлыг хангах эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой ажээ. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон холбогдох байгууллагуудын хийсэн судалгаагаар Монгол улсад бизнес эрхлэгчдийн хүйсээр ангилсан тоон мэдээлэл дутмаг байна. Энэ нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байгаа юм. МҮХАҮТ-аас хийсэн судалгаагаар 2021 оны байдлаар манай улсад 147 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэний 37 хувь нь эмэгтэй, 63 хувь нь эрэгтэй захиралтай байгаа ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.