images

Эрдэмтэн Б.Ринчений хүү Р.Барсболд Японы “Мандах нар” одон хүртжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-30


     ШУА-ны Палеонтологийн төвийн захирал асан Ринчений Барсболд Япон улсаас гадаадын иргэнд олгодог “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор өчигдөр шагнууллаа. Тэрбээр 1985 онд Японд анх удаа нийт 19 байршилд Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэнг гаргажээ. Тус үзэсгэлэнг гаргасан нь палеонтологийн салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааны эхлэл болсон байна. Мөн 2002 онд Японы ханхүү буюу одоогийн угсаа залгамжлах хунтайж гэргийн хамт, 2007 онд угсаа залгамжлагч хунтайж буюу одоогийн эзэн хааныг Монголд айлчлах үеэр академич Р.Барсболд Палеонтологийн хүрээлэнгийн захирлын хувиар Монголын палеонтологийн судалгааны талаар танилцуулга хийж байв. Иймд Монгол улсад суугаа Японы Элчин сайд Хироюки Кобаяши түүнийг хоёр улсын эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдан баяр хүргэж, одонг гардуулжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.