Дотоодын аялагчдын ихэнх нь Ээж хайрханыг зорих төлөвтэй байна
Чихэнд чимэгтэй
2023-06-29
“Улаанбаатар" аялал жуулчлалын холбоо монголчуудын аяллын сонирхлын судалгааг зургадугаар сарын эхний долоо хоногт хийжээ. Улмаар дотоодын аялал жуулчлалын төсөв, маршрут, хугацаа, хэлбэрийг судалсан байна. Судалгааг анкетын аргаар 20-63 насны 193 хүнийг хамруулан хийжээ. Улмаар Үндэсний их баяр наадмын дараа Улаанбаатар хотоос орон нутгийг зорих жуулчдын тоо өмнөх жилүүдээс 12-15 хувиар өсөж 7, 8 дугаар сард нийт 860-883 мянган дотоодын жуулчид аялна гэж үзжээ. Ингэхдээ аялалд 211.9-220.8 тэрбум төгрөг зарцуулж эдийн засгийн эргэлт үүсгэнэ гэж тооцоолсон байна. Харин наадмын үеэр Улаанбаатар хот болон аймгуудын төвөөс нийт 860.1-883.2 мянган хүн орон нутгийг зорих төлөвтэй байгаа аж. Аялагчдын ихэнх нь Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл аймгаар аялах бөгөөд энэ жилийн аялагчдын дунд трэнд болж буй газар нь Говь-Алтай аймгийн Ээж хайрхан орчим байх төлөвтэй байна. Тэгвэл аялагдын 70 хувь нь автомашинаар аялалд гарна гэжээ. Ингэхдээ 37 хувь нь гэр бүлээрээ, 26 хувь нь найз нөхдөөрөө аялахаар төлөвлөсөн байна. Аялагчдын ихэнх нь буюу 33 хувь нь аялалдаа 1.0-1.2 сая, 14 хувь нь 1.3-1.5 сая, 14.5 хувь нь 1.5-2.0 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Мөн судалгаанаас залуучууд аль болох хямд өртгөөр ганцаараа, дундаас дээш насны хүмүүс гэр бүлээрээ, илүү их мөнгө зарцуулж, тав тухтай аялах сонирхолтой байгаа нь ажиглагдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.