images

Аймаг, сумдын баяр наадмыг орон даяар нэг өдөр тэмдэглэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-29


     Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т сумдын баяр наадмыг долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ гэж заасан билээ. Иймээс Шадар сайд С.Амарсайхан энэ даваа гарагт бүх сумын баяр наадмыг улс орон даяар зэрэг тэмдэглэх мэдэгдлийг аймгийн засаг дарга нарт хүргүүлжээ. Аймаг, сумд үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг өөрсдөө тогтоон зохион байгуулснаар намар өвлийн бэлтгэл ажил оройтох, хурдан морь, бөхчүүд наадмаас наадам дамжих, амралт наадам сунжрах зэрэг асуудлыг дагуулдаг ажээ. Тэгвэл энэхүү хуулийн төслийг дагаж мөрдүүлж ажиллахыг ийнхүү аймгийн засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.