images

Австралийн олон улсын байгууллага Монгол-Японы эмнэлэгт нүдний аппарат бэлэглэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-29


     Австралийн “Sight For All” олон улсын байгууллага АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэгт нүдний хэт авиан оношилгооны орчин үеийн иж бүрэн багаж бэлэглэлээ. Тус байгууллага нь 2018 оноос нүдний хавдар болон мэдрэл судлалын чиглэлээр монгол мэргэжилтнүүд бэлтгэхэд тусалж сургалт, семинар зохион байгуулан ажиллаж байгаа аж. Мөн хөдөө орон нутгийн алслагдсан бүс нутагт амьдардаг иргэдэд нүдний эрт илрүүлэг үзлэг хийх оношилгооны орчин үеийн багаж тоног төхөөрөмж хандивлаж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.