Өмнөговь: Байгалийн даралтат усыг тариаланд ашиглана
Чихэнд чимэгтэй
2023-06-29
Өмнөговь аймаг байгалийн даралтат усыг ашиглан тэжээлийн ургамал тариалах төсөл хэрэгжүүлж буй. Энэ төслийг орон нутгийн төсвөөс 86.4 сая төгрөгөөр санхүүжүүлснээр хуучин цооногийг засварлаж, салаалж, 300 метр кубийн багтаамжтай усан сан, хашаа бүхий тариалангийн хоёр га талбай барьж, усалгааны системтэй болжээ. Эдгээр байгууламжийг ойр орчимд нь буусан дөрвөн өрх айл хариуцах бөгөөд тогтвортой усалж, тариалах бэлтгэлийг хангаад байгаа гэнэ. Сонирхуулахад, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутагт Гоожуурын булаг хэмээх газар бий. Тэрхүү булаг нь 110 метрийн гүнээс байгалийн даралтаар дээш гардаг устай ажээ. Тус цооногийг 1987 онд Өмнөговь аймгийн Усны аж ахуйн удирдах газрын гүн өрмийн хоёрдугаар бригад гаргаснаас хойш 36 жил тасралтгүй ус гарч байгаа гэнэ. Мөн тус суманд Шавартай, Хадат, Нарийн, Бага булаг зэрэг задгай ус түшиглэсэн ногооны талбай их байдаг ажээ. Тиймээс нутаг дэвсгэр нь мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.