Улаанбаатар: Ирэх наймдугаар сард нисэх загварын дэлхийн цомын тэмцээн болно
Чихэнд чимэгтэй
2023-06-29
Ирэх наймдугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо нисэх загварын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнийг зохион байгуулах хүсэлтийг өнгөрсөн онд Монголын нисэх загварын спортын нийгэмлэг Дэлхийн агаарын спортын холбоонд гаргасан билээ. Ингэснээр манай улс "Зуун билэг цом-2023", "Занабазарын дурсгалын цом" зэрэг жолоодлогот нисэх загварын хоёр тэмцээнийг нутагтаа зохион байгуулах эрхийг авсан юм. Манай улсад 1965 онд Дорнод аймагт анхны нисэх загварын спортын дугуйлан байгуулагдсанаас хойш зорчигч тээвэрлэдэггүй онгоц болон нисэх төхөөрөмжүүдийг зохион бүтээж уралдсаар ирсэн билээ. Энэ спортоор хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин бол өнгөрсөн жил Польш улсад болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Н.Номин юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.