ХААИС дэргэдээ Мал амьтны эмнэлэгтэй боллоо
Чихэнд чимэгтэй
2023-06-29
Өмнөд Солонгосын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хөдөөгийн хөгжлийн корпорацын буцалтгүй тусламжаар ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль дэргэдээ Мал амьтны эмнэлэгтэй боллоо. 1432 м.кв талбайтай зоорины давхрыг оруулаад дөрвөн давхар тус эмнэлгийн бүх тавилга, эд хогшил, эмнэлгийн үйл ажиллагаанд зориулсан мэс засал, лабораторийн тоног төхөөрөмж бусад багаж хэрэгслүүдийг багтаан дөрвөн сая долларын өртгөөр барьжээ. Мөн шинэ эмнэлгийн тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах, Солонгосын орчин үеийн эмчилгээний арга барилын туршлага олгох сургалтад Мал эмнэлгийн сургуулийн багш нарыг хамруулсан байна. Ингэхдээ Кёнгбүкийн их сургуулийн Мал эмнэлгийн сургуульд долоо болон арав хоногийн хугацаанд нийт 29 багшийг явуулжээ. Мөн тус сургуулийн багш нар Монголд зочилж ХААИС-ийн багш, оюутан, малын эмч нарт 10 удаагийн сургалт, семинар, дөрвөн удаагийн дадлага олгох сургалт орсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.