images

Энэ онд хүнс үйлдвэрлэгчдэд 982 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-28


    Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн 13 хувийн хүүг Засгийн газраас хариуцан төлж, банкны эх үүсвэрт тулгуурлан хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн билээ. Тэгвэл "Хүнсний хувьсгал" хөдөлгөөний хүрээнд хэрэгжих энэхүү төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өчигдөр олон нийтэд мэдээлэл өгчээ. Түүний өгсөн мэдээллээр бол хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэд, ААН-үүдэд эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийг 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатайгаар олгох ажээ. Жишээ нь, мал аж ахуйн үйлдвэрлэлд 132.3, газар тариалангийн үйлдвэрлэлд 342.6, хүнс боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөгийн нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг банкны эх үүсвэрээс олгохоор шийдвэрлэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.