images

Дундговь аймаг орон нутагтаа сувилагч бэлдэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-28


   Дундговь аймаг Глобал удирдагч их сургуультай хамтран 2023 оны хичээлийн жилд орон нутагтаа сувилагч мэргэжилтнүүдийг бэлтгэхээр болжээ. Глобал удирдагч их сургуулийн Сувилахуйн сургуулийн захирал Т.Сүрэнхай болон багш З.Уранчимэг, Оюунгэрэл, Оюунчимэг, А.Эрдэнэбат нар өчигдөр Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай  уулзаж хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Энэ хүрээнд тус аймагт шинээр сувилагчийн анги нээн 30 элсэгч, шаталсан бакалаврын ангид 10 элсэгчийг тус тус элсүүлж ирэх намраас хичээлээ эхлүүлэхээр болжээ. 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуульд нийт шаталсан бакалаврын ангид тав, магистрын ангид зургаан эмч, эмнэлгийн мэргэжилтэн элсэн суралцсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.