images

14 настай боксчин А.Амина 12 тэмцээнд дараалан алтан медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-28


   Баянхонгор аймагт болж буй Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд газар газраас өсвөр үеийн шилдэг тамирчид оролцож байгаа билээ. Тэгвэл тус наадмын боксын төрөлд охидын 46 килограммын жинд Хан-Уул дүүргээс оролцсон А.Амина алтан медаль хүртжээ. Энэ жил 14 нас хүрсэн тэрбээр боксын спортоор хичээллээд нэг жил, долоон сар өнгөрсөн бөгөөд энэ хугацаандаа 12 тэмцээнд дараалан алтан медаль хүртсэн амжилттай байгаа аж. Мөн тэрбээр бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө хүнд цохилтод оруулж тоглолтоо дуусгасан гэнэ. Түүнийг Нисэхийн VII сургуулийн биеийн тамирын багш Э.Гаваа дасгалжуулжээ. А.Амина энэ жил өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн, “Олимпын гараа”, Монголын хүүхдийн спортын зуны VII наадам зэрэг дөрвөн том тэмцээнд  аваргалсан юм.

Эх сурвалж: “Нээлттэй засаг-Нэг Баянхонгор” цахим хуудас.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.