images

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зуны Давос”-ын нээлтэд оролцлоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-28


     Хятад улсад айлчлал хийж буй ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотод өчигдөр эхэлсэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд оролцлоо. Тэрбээр Давосын эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Клаус Швабтай уулзаж Монголын эдийн засгийн төрөлжилт, далайд гарцгүй орнуудад тулгарч буй асуудал, авлигын эсрэг олон улсын хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Энэ удаагийн чуулга уулзалт “Бизнес эрхлэх нь: Дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч дор болж буй бөгөөд уулзалтад манай улсын ерөнхий сайдаас гадна Вьетнамын ерөнхий сайд Фам Минь Жинь, Шинэ Зеландын ерөнхий сайд Крис Хипкинс, Барбадосын ерөнхий сайд Миа Моттли нар хүндэт зочноор оролцов. Иймд ерөнхий сайд Монголын эдийн засгийн форум ирэх сарын 9-10-нд болохыг зарлаж, Клаус Швабыг тус форумд оролцохыг урилаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.