images

Сэлэнгэ: Тариаланч Ч.Пэрэнлэй 250 мянган модтой аж ахуй байгуулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-28


    Сэлэнгэ аймгийн Хушаат сумын тариаланч Ч.Пэрэнлэй сүүлийн дөрвөн жилд 13 ам км талбайд ойн зурвас байгуулж, 4200 га буюу 236 ам км-тэй тэнцэх талбайг хашаажуулжээ. Энэ талаар ХХААХҮЯ-наас мэдээлэхдээ Ч.Пэрэнлэй нь үүний зэрэгцээ улиас, хайлаас, нарс зэрэг 250 мянган модтой мод үржүүлгийн аж ахуй байгуулж, хөрсөө хамгаалах ажилд оройлон оролцож хөдөлмөрлөснийг дурдсан байна. Тариан талбайд ойн зурвас байгуулж, хашаажуулснаар хөрсийг хамгаалах, сүрлэн хучлага үүсгэж хөрсний чийгийг хадгалах, хөрсний үржил шимийг сайжруулах ач холбогдолтой ажээ. Ингэснээр тариалангийн талбайг ургамал ургах хугацаанд болон дараа жил тарих хугацаанд амрааж, хогийн ургамлыг устган, чийг хуримтлуулахаар үлдээсэн талбайг боловсруулах, тогтвортой тариалан эрхлэх боломжийг бүрдүүлэх гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.