images

Өмнөговь аймгийн иргэд хот хооронд хөнгөлөлттэй үнээр ниснэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-28


   Өмнөговь аймаг орон нутгийнхаа харьяат болон шилжин ирсэн иргэддээ зориулан хөнгөлөлттэй үнээр хот хооронд зорчих үйлчилгээг нэвтрүүлжээ. Тодруулбал, тус аймаг агаарын тээврийн Геосан” компанитай хамтран ажиллах гэрээг байгуулж, тус компанийн төлөөлөгчийн газар Өмнөговь аймагт байгуулагдсанаар орон нутгийн өндөр настан иргэд 160 мянган төгрөг, 12 хүртэлх насны хүүхэд 150 мянга, харьяат иргэд 199 мянга, бүртгэлгүй иргэд 550 мянган төгрөгөөр Улаанбаатар-Даланзадгад чиглэлд нисэхээр зохицуулжээ. Харин эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай тохиолдолд Улаанбаатар-Даланзадгад-Улаанбаатар чиглэлд өдөр харгалзахгүйгээр нислэг үйлдэх аж. Хөнгөлөлттэй үнэ ирэх сарын 3-ны өдрөөс үйлчилж эхэлнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.