images

Наадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа эрхлэх хүсэлтийг өнөөдрөөс авна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-28


   Үндэсний их баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа эрхлэх хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс эхлэн хоёр хоногийн хугацаанд цахимаар бүртгэхээр болжээ. Иргэдэд хоол үйлдвэрлэл, худалдаа явуулах зөвшөөрөл олгохын тулд тухайн дүүрэгт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллах хүчинтэй байх шаардлага тавих гэнэ. Мөн хоол үйлдвэрлэл, хүнс, гар урлал, бэлэг дурсгалын худалдаа эрхлэх бүртгэлийн хуудастогоочийн мэргэжлийн үнэмлэх, тогооч болон ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй юм. Бүртгэлийн цахим холбоос: https://service.ulaanbaatar.mn/home

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.