images

"Хааны эрэлд-2023": 12 орны цэргүүд оролцсон олс таталтын тэмцээнд монгол цэргүүд дэд байр эзлэв  

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-27


    Энэ сарын 19-ны өдөр эхэлсэн "Хааны эрэлд-2023" олон улсын сургуулилтад үндсэн сургалт бэлтгэлийн зэрэгцээ уламжлалын дагуу орон орны цэргийн алба хаагчид үндэсний урлаг соёлоо сурталчилж, спортын хэд хэдэн төрлөөр өрсөлдөж байна. Тэдгээр төрлийн нэг нь олс таталтын тэмцээн юм. Өчигдөр болсон энэ тэмцээнд 12 орны баг оролцож хурд хүчээ сорьсноос тэргүүн байранд АНУ, дэд байранд Монгол, гуравдугаар байранд Японы цэргийн алба хаагчид тус тус шалгарчээ. Энэ удаа 26 орны 1100 гаруй цэргийн алба хаагч оролцож буй энэ сургуулилт нь улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагаа, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг ач холбогдолтой. Тухайлбал, оролцогчид гар хийцийн тэсэрч дэлбэрэх төхөөрөмжтэй зөв харьцах, хохирогчдыг эмчлэх, цувааг хамгаалах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэргээр энхийг сахиулах ажиллагаанд оролцох ур чадвараа дээшлүүлэх ба сургуулилт долдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.