images

Европын хамгийн том угсаатны зүйн музейн төлөөлөгчид Монголд иржээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-27


    "Чингис хаан" үндэсний музейн удирдлагууд Унгар улсын Будапешт хотын Угсаатны зүйн музейн төлөөлөгчидтэй өнгөрсөн онд уулзах үеэрээ тэднийг Монголд ирэхийг урьсан билээ. Тэгвэл эдгээр төлөөлөгчид манай улсад ирж, өчигдөр музей, судалгааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах аяллаа эхлүүлжээ. Мөн энэ үеэр тус музейн ерөнхий захирал Лайос Кемески Европын хамгийн том гэгддэг уг музейн шинэ бүтээн байгуулалт, онцлогийг манай улсын эрдэм шинжилгээний ажилтнуудад танилцуулж, зарим үзвэр, эд өлгийн зүйлс, гэрэл зураг, бичлэгийн хадгалалт хамгаалалт, үйл ажиллагаа, менежментийн тал дээр харилцан туршлага солилцжээ. Хоёр улсын музей өнгөрсөн оны 11 дүгээр сард хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Тухайлбал, Будапештын Угсаатны зүйн музейн сан хөмрөгт Монголтой холбоотой үзмэр, эд өлгийн зүйлсийн талаар шинжлэх ухааны хайгуулын судалгаа явуулах, Хамтарсан судалгааны дүнд Монголтой холбоотой үзмэрүүдээр олон орны хэлээр каталог хэвлэн гаргах, музейн мэргэжлийн боловсон хүчин солилцох, хэвлэн гаргасан материалуудаа солилцож байгууллагын номын сангуудаа баяжуулах, хоёр улсын музейд харилцан түр үзэсгэлэн гаргах зэрэг багтжээ.

     Сонирхуулахад, 1872 онд байгуулагдсан Будапештын Угсаатны зүйн музей бүхий л тивийн улс орнуудын амьдралын хэв шинжийг судлаж иржээ. Тус музейд 230 мянган гаруй эд өлгийн зүйлс, 500 мянга гаруй гэрэл зураг, кино, 150 мянган минутын ардын дуу хөгжмийн бичлэг, 25 мянган зураг, хэвлэмэл материал, нэг сая зургаан зуун хуудас гар бичмэл хадгалагддаг. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.