images

“Дээлтэй Монгол” наадамд БНХАУ, ОХУ-аас төлөөлөл ирж оролцоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-27


   Үндэсний их баяр наадмын хүрээн дэх “Дээлтэй Монгол-2023” арга хэмжээ долдугаар сарын 9-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд болно. Уг арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх нуурын дээд монголчууд ирж өөрсдийн угсаатны хувцсаараа гоёж оролцохоор болжээ. Зохион байгуулагчдын хэлж буйгаар монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг нэг дор үзүүлэн Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход энэхүү наадам чиглэдэг байна. Тус наадмын ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн ЗДТГ, Монголын аялал жуулчлалын холбоо болон Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Монгол костюмс” компани ажиллаж байгаа аж. Энэ наадмыг 2006 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд 2022 онд 8000 гаруй хүн үндэсний хувцсаараа гоёж баярын жагсаалд оролцож байжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.