images

"Монголбанк" олон улсаас шилдэг инновацын шагнал хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-27


   "Монголбанк" олон улсын “Central Banking” институтээс шалгаруулсан “FinTech RegTech Global Awards”-ын “The Pioneer award” шагналыг хүртжээ. "Монголбанк"-ны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ сарын 14-ний өдөр Лондон хотноо уг шагналаа гардаж авсан байна. Тус банк арилжааны банкуудаас тоон мэдээлэл, тайланг нэгдсэн хэлбэрээр тогтмол давтамжтай цуглуулдаг их өгөгдлийн системийг амжилттай суурилуулсан нь энэхүү шагналыг хүртэхэд нөлөөлсөн гэнэ. “FinTech RegTech Global Awards” шагнал нь олон улсын Төв банкууд, зохицуулагч байгууллагууд болон технологийн шийдэл санал болгогч компаниудын нэвтрүүлсэн шилдэг инновацыг онцолдог ажээ. Энэ жилийн шагналыг кибер аюулгүй байдал, Төв банкны цахим мөнгөний экосистемийн инновац, хиймэл оюун ухааны зохицуулалт, мөнгө угаалтын эсрэг шинэчлэлүүд зэрэг нийт 11 төрлөөр тодруулсан байна. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.