images

Өвөрхангай аймгийн сурагчид Япон улс руу талархлын захидал илгээв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-26


     Японы ард түмний буцалтгүй тусламжаар хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрөөр Өвөрхангай аймгийн "Мэргэд" лаборатори сургуулийн барилгыг өргөтгөн барьсан билээ. Тэгвэл тус сургуулийн сурагчид талархлаа япон хэлээр бичиж тус улс руу илгээжээ. Тэд энэ сарын 12-нд тус сургуульд япон хэлний сургалтын төслийн нээлт болох үеэр албаны хүмүүсээр захидлаа уламжилжээ. Япон хэл сурах орчныг сайжруулах уг төсөл нь "Мэргэд" сургуулийн нэг ангийг япон хэлний сургалтын танхим болгон тохижуулж, хэл сурахад шаардлагатай хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангах юм. Иймээс тус танхимыг ширээ, сандал, компьютер, ухаалаг самбар, принтер зэргээр хангажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.