images

Берлин: Паралимпийн сүүлийн өдөр манай жүдочид мөнгө, хүрэл медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-26


    Герман улсын Берлин хотноо болсон Дэлхийн Паралимпийн 16 дугаар наадам өчигдөр өндөрлөлөө. Нийт ес хоногийн турш спортын 26 төрлөөр үргэлжилсэн тус наадамд өмнөх жилүүдээс хамгийн олон тамирчид оролцжээ. Тус наадамд манай улсын баг тамирчид бочи, ширээний теннис, усан сэлэлт, бадминтон зэрэг төрлүүдэд амжилттай оролцож медаль авсан бол тэмцээний сүүлийн өдрүүдэд Монголын эмэгтэй хоёр жүдоч мөнгө, хүрэл медаль хүртжээ. Монгол улсаас тус наадамд дөрвөн жүдоч оролцож, дасгалжуулагчаар “Хилчин” спорт хорооны жүдо бөхийн дасгалжуулагч ОУХМ Г.Түвшинжаргал, ОУХМ Б.Мөнхтуяа нар ажилласан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.