images

Монголын фермерүүд Канадын газар тариалангийн үзэсгэлэнд оролцов

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-26


     Канадын Саскачеван мужийн Рижайна хотод энэ сарын 20-23-нд болсон Газар тариалангийн үзэсгэлэнд манай улсаас долоон фермер оролцсон талаар МОНЦАМЭ агентлаг уламжиллаа. Үзэсгэлэнд мөн оролцож буй  ХААХҮЯ-ны төлөөлөл Канадын албаны хүмүүстэй уулзалт хийснээс гадна Ургамлын генийн нөөцийн газрын эрдэмтэн судлаачидтай уулзжээ. Улмаар Канадын үрийн банкны журам, судалгаа хөгжүүлэлт, Монгол руу үр экспортлох боломж, хөдөө аж ахуйн орчин үеийн технологи, машин тоног төхөөрөмжийг Монголд оруулах талаар хэлэлцсэн байна. Мөн Саскачеван мужийн хөрс хөндөхгүй тариалан, усалгаа, экспортын талаар туршлага солилцож, хоёр талын худалдаа, хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.