images

Нийслэлийн 25 байршилд явган болон дугуйн замыг өргөтгөнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-26


   Энэ онд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн явган хүний болон дугуйн замын нийт 25 байршилд 19629 ам метр талбайг засварлаж өргөтгөхөөр болжээ. Үүнээс 12 байршилд 5220 ам метр талбайн ажил бүрэн дууссан бөгөөд 10 байршлын 10904 ам метр талбайн ажлыг эхлүүлээд байгаа гэнэ. Мөн явган хүний замыг засварлаж, өргөтгөхдөө сургууль цэцэрлэг, гол магистраль зам дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налууг давхар хийж байгаа аж. Явган хүний болон дугуйн зам өргөтгөлийн ихэнх байршил нь сургууль, цэцэрлэгийн орчим байх бөгөөд эдгээр ажлыг ирэх сарын дундуур дуусгахаар төлөвлөж байна хэмээн Нийслэлийн захирагчийн ажлын албанаас мэдээлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.