Монгол эмэгтэй 2590 км замыг дугуйгаар туулжээ
Чихэнд чимэгтэй
2023-06-26
Дугуйн спортоор хичээллэгч Б.Гэрэл хэмээх монгол эмэгтэй эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл 2593 км замыг дугуйгаар туулжээ. Сонирхогчдын дугуйн спортоор хичээллээд багагүй хугацааг өнгөрүүлсэн тэрбээр Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын Улаан байшин боомтын ОХУ-тай хиллэх хилийн зурвас болох 55 дугаар сүлдэт баганаас аяллаа эхэлж, Дорнод аймгийн Чойбалсан сумын Хавирга боомтын БНХАУ-тай хиллэх хилийн зурвас 1495 дугаар сүлдэт багана хүртэл явсан байна. Тэрбээр ээжтэйгээ хамт явсан бөгөөд ээж нь арын албыг нь хариуцаж яваад ирсэн талаар Фэйсбүүк хуудаснаа бичжээ. Түүнчлэн “Өөрийгөө ялан дийлсэн цаг хугацаа байлаа. Эх орны минь хил халдашгүй дархан байг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. Тэрбээр хоёр хилийн зурвас хооронд дугуйгаар явсан Монголын анхны эмэгтэй дугуйчин болж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.