images

Г.Баярхүү Өмнөд Солонгосын Мэргэжлийн боксын холбооны аварга болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-26


   Монгол улсын сонирхогчдын боксын аварга, ОУХМ Г.Баярхүү өчигдөр Өмнөд Солонгосын Мэргэжлийн боксын холбооны хөнгөн жингийн аварга болжээ. Тэрбээр мэргэжлийн боксийн WBA, WBO холбоодын бүсийг авах зорилго тавьж БНСУ-ын Мэргэжлийн боксын холбоотой гэрээ байгуулан хилийн чанадыг зориод байсан юм. Өмнө нь манай улсын шилдэг тулаанчид болох Д.Лхагваа, Баяртогтох нар дээрх WBA, WBO холбоонд тулалдаж тив, дэлхийн аварга болж байв. Г.Баярхүү өнгөрөгч хоёрдугаар сард тус улс дахь мэргэжлийн анхны тулаандаа өрсөлдөгчөө гурван үе илүүрхэж, хүнд цохилтоор ялалт байгуулж байсан бол дөрөвдүгээр сарын 30-нд нь аваргын бүсний төлөө тулалдах эрхээ авсан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.