images

Австри: Өмнөговийн хүүхдүүд Герман, Хорват, Австрийн багийг илт давуу хожжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-26


  Австри улсын Вена хотноо болсон Олон улсын хүүхдийн спортын их наадамд манай улсаас сагсан бөмбөгийн төрөлд Өмнөговийн багачууд оролцсон билээ. Б.Өлзийбат дасгалжуулагчтай баг тус тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. Тэд U12 насны ангилалд манай хүүхдүүд Германы багийг 32-13, Хорватын багийг 40:13, Австрийн багийг 32-9-ийн харьцаатай хожсон юм. Улмаар сүүлийн шатанд БНХАУ, АНУ-ын багтай тоглон хожигдсоноор гуравдугаар байрт орсон байна. Ийнхүү монгол хүүхдүүд тус тэмцээнээс анх удаа медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирэхээр боллоо.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.