images

154 мянган еврогийн шагналын сантай "Их дуулга" тэмцээн Улаанбаатарт эхэллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-23


     "Улаанбаатар-Их дуулга" жүдо бөхийн тэмцээн “Steppe Arena” спорт цогцолборт өнөөдөр эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх энэ тэмцээнд 44 орны 344 жүдоч хүч үзэхээр ирээд байна. Тус тэмцээн 2024 оны Парисийн Олимпод оролцох чансааны оноо өгөх бөгөөд шагналын сан нь 154 мянган евро ажээ. Одоогоор эмэгтэйчүүдийн -48 килограммын жинд Японы тамирчин Хикари Ёшиока, эрэгтэйчүүдийн -60 килограммын жинд Рюүжү Нагаяама түрүүлээд байна. Тэгвэл -60 килограммын жинд Монголын тамирчин Э.Сумьяабазар шагналт тавдугаар байрт, -52 килограммын жинд Л.Сосорбарам, Т.Ариунзаяа долдугаар байр эзэлжээ.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.