images

Судалгаа: Буйр нуурын загас агнуурын зохистой нөөц дээд тал нь 70 тонн

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-23


     “Монгол орны нуурын анхдагч бүтээгдэхүүн” судалгааг ШУА-ын Биологийн хүрээлэнгийн Гидробиологи, загас судлалын лабораторийн эрхлэгч, доктор Ч.Аюушсүрэнгээр удирдуулсан судлаачдын баг Өгий, Найман, Буйр, Доод цагаан нуурт хийжээ. Тус судалгаагаар сүүлийн 28 жилийн хугацаанд нуурын ус яаж өөрчлөгдсөнийг судлаад зогсохгүй загасны биологийн болон агнуурын нөөцийг тогтоожээ. Энэ нь тухайн нуурын загасны хэдэн хувийг агнуурын зориулалтаар ашиглаж болохыг тогтооно гэсэн үг юм. Тухайлбал, Доод цагаан нуурын агнуурын загасны биологийн нөөц 56.2 тонн болохыг тогтоож, агнуурын нөөц нь 8-11 тонн хэмээн үнэлэв. Харин Өгий нуурт агнуурын загасны биологийн нөөц 80.6 тонн байгааг тогтоож, түүний 15-20 хувийг агнах боломжтой гэж тооцоолсон байна. Мөн Буйр нуурын агнуурын загасны биологийн нөөц 360 тонн байгаагаас жилд 55-70 тонныг нь агнах боломжтой гэжээ.

     Дээрх судалгаагаар нуурын бохирдлын түвшинг мөн тодорхойлсон бөгөөд хүний хүчин зүйлийн нөлөөгөөр Өгий нуурын замагт бохирдол их байгааг илрүүлж энэ мэт үр дүнд тулгуурлан нууруудыг хамгаалах зурвас байгуулах үндэслэл боловсруулах гэж байгаа аж. Ийнхүү нуурын усны органик бохирдол нэмэгдэж байгаагаас үүдэн уугуул загасны төрөл цөөрч, бие жижгэрч байгаа бол зарим зүйлийн загас хурдан өсдөг, удаан амьдардаг болж дасан зохицож буйг ажиглажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.