images

Улаанбаатар: Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт зургаа хоногийн дараа болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-23


    Дэлхийн эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалт зургаа хоногийн дараа Улаанбаатар хотод болох гэж байна. Энэ арга хэмжээг Монгол улсын Гадаад харилцааны сайд Г.Батцэцэг санаачлан Герман, Франц хоёр улсын дэмжлэгтэйгээр анх удаагаа зохион байгуулахаар болжээ. Уулзалтаар эмэгтэй сайд нар хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангаж хамгаалах асуудлыг гадаад бодлогодоо тусган хэрэгжүүлэх, хувь нэмрээ оруулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцооны эерэг үр дүнг таниулах талаар хэлэлцүүлэг өрнүүлж, “Улаанбаатарын тунхаглал” гаргах ажээ. Арга хэмжээнд дэлхийн бүх бус нутгийн 15 улс, НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын төлөөлөгчид оролцох юм. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрөгч хоёрдугаар сарын 18-ны өдөр болсон Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 59 дэх удаагийн бага хурлын үеэр зарим улс орны Гадаад хэргийн эмэгтэй сайд нартай уулзсан юм. Энэ үеэрээ Улаанбаатар хотноо зохион байгуулах Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтын урилгыг сайд нарт гардуулсан билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.